Гиншүүнээр шинээр элсэх

   

    Манай ТББ-нь ОСНАА-н чиглэлээр сургалт судалгааны төвийн үйл ажиллагаа эрхлэх бөгөөд гишүүн байгууллагуудынхаа боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх, салбарын хэмжээнд шинээр мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх, мэргэжилтэй боловсон хүчнийг чадавхжуулах сургалтанд хамруулах, шинэ техник технологи суртчилан заах болон хүний нөөц, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа зэрэг ашиглалт үйлчилгээнд шаардлагатай сургалтуудыг явуулах зорилгоор үүсгэн байгуулагдсан билээ.

     Шинээр мэргэжил эзэмшүүлэх сургалтаас гадна ажлын байран дээрх чадавхжуулах сургалт, салбарт ажиллаж байгаа залуу боловсон хүчнүүдийн мэдлэгийн хүрээг өргөтгөн, тэдгээрийг бичиг хэрэг, компьютерийн хэрэглээ, нягтлан бодох болон архив бичиг хэргийн гэх мэт олон талын мэдлэгтэй болгох, хөрвөн ажиллах болон хавсран ажиллах чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах, төр засаг, нийслэл, яам агентлагын ОСНАА чиглэлээр явуулж буй бодлого, хэрэгжилтийн үйл ажиллагаанд гишүүдээ идэвхтэй оролцуулах, гишүүд байгууллагынхаа ажиллагсдыг төр засгийн болон яам агентлагийн шагнал урамшууллаар шагнуулахад гүүр болон ажиллаж, ажилчдыг ажиллах идэвхи санаачлагыг өрнүүлэн ажиллахаар зорьж байгаа билээ.

Манай ТББ-нь дэргэдээ дараах зөвлөлүүдийг орон тооны бус гишүүдтэйгээр ажиллуулахаар төлөвлөөд байна. Үүнд:

  • Мэргэжлийн бодлогын зөвлөл
  • Хууль эрх зүйн зөвлөл
  • Сургалт судалгааны зөвлөл
  • Хяналт шинжилгээний зөвлөл
  • Ёс зүйн зөвлөл
  • Хэвлэл мэдээллийн зөвлөл
  • Маркетинг, төсөл хөтөлбөрийн зөвлөл

Та манай ТББ-д гишүүнээр элсэхийг хүсвэл дараах шаардлагыг хангаж, үндсэн 6 судалгааг /хавсралт маягтаар/ холбогдох бичиг баримтын хаст бүрдүүлж өгөх болно. Үүнд:

  • Албан бичиг
  • Компаний гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Компаний танилцуулга /өөрсдөө бичиж ирүүлнэ. Танилцуулга хавсаргаж болно./
  • ОСНААМХ-ний гишүүн байгууллагын удирдах ажилтны анкет
  • Ус хангамж, ариутгах татуургын байгууламжийн товч судалгаа /ОСНААТХ хавсралт 1/
  • Дулаан хангамжийн байгууламжийн товч судалгаа /ОСНААМХ хавсралт 2/
  • Үйлчилгээний хамрах хүрээний дэлгэрэнгүй судалгаа /ОСНААМХ хавсралт 3/
  • Боловсон хүчин хүний нөөцийн судалгаа /ОСНААМХ хавсралт 4/
  • Компаний удирдлага, санхүү, техникийн ажиллагсадын судалгаа /ОСНААМХ хавсралт 5/

 

Бид цаашид ОСНАА байгуулагуудад нэн тэргүүнд шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэх болон хувийн хэвшлийн компаниудынхаа ажил үйлчилгээг салбарын яам, хангагч байгууллагуудад үнэлүүлэх, бизнес, санхүү, ашиглалт үйлчилгээний бувьд нэгдсэн стандарттай болж жигдрэх зэрэг зорилгодоо бүгдээрээ нэгдэн хамтарч ажиллахыг та бүхнээс хүсэж байна.

Та бүхэн манай ТББ-ын гишүүн болсноор бидний зүгээс зохиогдох бүхий  л үйл ажиллагаанд тэгш эрхтэйгээр оролцох болохыг мэдэгдэж байна.

Манай ТББ нь төр засгийн нэр нөлөө бүхий улс төрчдийг “Хүндэт гишүүн”-ээр элсүүлэн тэдэнд ОСНАА ашиглалт үйлчилгээг үнэ төлбөргүй, чанартай үзүүлэх журмыг тогтоон, өөрсдийн хүндрэлтэй асуудалдаа зөвлөмж, дэмжлэг туслалцаа авч ажиллах болно.

Манай ТББ-ын гишүүний жилийн татвар 65,000 төгрөг болно. Та гишүүнээр элсэхдээ эхний ээлжинд дээрх бичиг баримт, судалгаануудыг заавал бүрдүүлсэн байх шаардлагатайг анхаарна уу. Бичиг баримт бүрдсэн гишүүдэд татварын дансны дугаар илгээх болно. Та бүхэнд ажлын амжилт хүсэж, хамтын ажиллагаандаа шударга, бие биенээ хүндэтгэсэн, ёс зүйтэй харилцааг эрхэмлэх болохыг мэдэгдэж байна.

 

                                                 ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Л.МӨНХБАЯР

Хуанли


Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн