Түгээмэл асуулт

1. ОСНАА-н конторын үйл ажиллагаа Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-аас чөлөөлөгдөх үү?​
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх бараа ажил үйлчилгээнд төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болоод хувийн өмчит (ОСНАА) компаниудын талаар заагаагүй тул Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна.
Жич:
(хуучин) Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “Төрийн байгууллагаас үзүүлж байгаа үйлчилгээ”-нд хамааруулан Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гэж үзэж ирсэн. Одоогийн мөрдөгдөж буй Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6.12-д  “Засгийн газар, түүний харъяа болон төсөвт байгууллагаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээ” гэж заасан.

2. Хэрэглэгч та эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоотой холбоотой асуудлаар хаана хандах вэ?

Хэрэглэгч та эрчим хүчний хангамж, хэрэглээ, төлбөр тооцоо болон бусад асуудлаар хамгийн эхэнд тантай эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа эрчим хүчээр хангагч аж ахуйн нэгжид өөрөөр хэлбэл Хэрэглэгчдэд үйлчлэх төв /цахилгаан эрчим хүчээр хангагч/ эсвэл Орон сууц нийтийн аж ахуйн компани /дулааны эрчим хүчээр хангагч/-д хандана. Тэд таны асуудлыг шийдэж өгөхгүй бол УБЦТС ТӨХК

3. Цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоог ямар аргачлалаар хийдэг вэ?

Цахилгаан эрчим хүчний төлбөрийг хэрэглэгчийн тоолуур, хэмжих хэрэгслийг үндэслэн тооцдог. 
Аж ахуйн нэгж байгууллагын хэрэглэгчдэд ЦЭХ-ний төлбөр тооцох аргачлал:

Ахуйн /орон сууц, гэр хороолол/ хэрэглэгчдэд ЦЭХ-ний төлбөр тооцох аргачлал:

4. Цахилгааны суурь хураамжийг ямар үндэслэлээр авдаг вэ?

Эрчим хүчний зохицуулах хорооны 2013 оны 68 дугаар тогтоолын дагуу цахилгаан хэрэглэгчдийн сарын суурь тарифыг 1000 төгрөг(НӨАТ-гүй)-өөр тооцож байна. Дэлхийн олон улс оронд мөрдөгддөг жишгийн дагуу цахилгаан эрчим хүчийг тасралтгүй үйлдвэрлэж, дамжуулан түгээж, хэрэглэгчдийг ямар ч үед /хоногийн 24 цагийн турш/ цахилгаан хэрэглэхэд бэлэн байлгахад шаардагддаг зардлыг үндэслэн суурь хураамжийг бий болгосон.

5. Айл өрхийн цахилгааны щит ашиглалт үйлчилгээний төлбөрийг яаж ОСНАА компани авах вэ?

Жил бүр УБЦТС ТӨХК-аас цахилгааны үйлчилгээний төлбөрийг 1 сард 1 өрхийг 800 төгрөгөөр тооцон үйлчилгээ хийсэн ОСНАА-н байгууллагад гэрээний үндсэн дээр дүгнэлт гарган буцаан олгодог. Тус гэрээг хийхийн тулд айл өрхийн тоог УБЦТС ТӨХК-аас тавьсан холбогдох шаардлагуудыг хангасан нөхцөлд гэрээнд тусгуулан төлбөр авах нөхцөл бүрдэнэ. Дээрхи гэрээг барилгын баталгаат хугацаа буюу 3 жил дууссаны дараа хийдэг болно.

 

Хуанли


Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн