УБ ДС ТӨХК-д хамтран ажиллах санал хүргүүллээ.
2017-04-27 05:37:00

2017 оны 03 сарын 21-ны өдөр УБ ДС ТӨХК-д хамтран ажиллах албан бичгээ хүргүүллээ. Энэ үеэр ОСНААМХ ТББ-ын УЗ-ын гишүүн Батбаян дулаан ХХК-ний Захирал З.Даваажаргал, Хайспийд ХХК-ний Захирал Ч.Нина, Гүйцэтгэх захирал Б.Туяажаргал нар Хэрэглэгчийн үйлчилгээ эрхэлсэн ерөнхий инженерийн орлогч Дашзэвэг даргатай уулзалт хийлээ. Манай ТББ-ын саналыг маш уриалгахнаар хүлээн авч бидэнтэй санал солилцлоо. Энэ үеэр УБ ДС ТӨХК-тай хамтарч ажиллах саналынхаа хүрээнд төлөвлөгөө гарган ирүүлэхийг зөвлөсний дагуу бид гишүүн байгууллагуудын саналыг авч төлөвлөгөөний төслийг 2017 оны  04 сарын 20  өдөр хүргүүллээ. УБ ДС ТӨХК-ний зүгээс манай хүргүүлсэн саналтай танилцан, саналаа тусган, 2 талаас баталгаажуулан ажиллахаар боллоо. ЭХЗХ-ноос Дулаанаар хангах тусгай зөвшөөрөл авах, хангагч байгууллагын үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх ажилдаа тулгарч байгаа асуудлуудыг хамтран шийдвэрлэх, улмаар 2017 оныг "Төр хувийн хэвшлийн жил" болгон Хэрэглэгчдэд хүргэх үйлчилгээндээ болон хамтын ажиллагаандаа эрс өөрчлөлт гарган ажиллахыг хүсч байгаагаа илэрхийллээ. 

УБ ДС ТӨХК-тай хамтран ажиллах төлөвлөгөөнд:

  1. "УБ ДС ТӨХК болон ОСНАА байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулан, тулгамдсан асуудал, цаашдын зорилтын талаар ярилцаж, тодорхой шийдвэрүүдийг гарган ажиллах
  2. ОСНАА-н Дулааны тохируулгын ИТА, УБ ДС ТӨХК-ний дулааны байцаагч нарын дунд ажил үйлчилгээг сайжруулах болзолт уралдаан зарлан дүгнэх
  3. 2 байгууллагын хооронд спортын нөхөрсөг тэмцээн зохион байгуулах
  4. Хамтарсан телевизийн нэвтрүүлэг хийх
  5. Сургалтууд зохион байгуулах
  6. Хамтарсан үзлэг шалгалт хийж, зөвлөмж гаргах зэрэг саналуудыг хүргүүлсэн болно.

Бидний саналд нааштайгаар хариу өгч, хэрэглэгчдэд дулаан хангамжаар үйлчлэх ажил үйлчилгээндээ болон хамтын ажиллагаандаа шинэ дэвшил гаргана гэж найдаж байна.

Хуанли


Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн