Улан-Үдэ, Итгэлт хамба аялал
2017-04-13 23:53:42

ОСНААМХ-оос Улан-Үдэ, Итгэлт хамба аялалыг зохион байгуулж байна. Тус аялал 2017-04-28 нд эхлэх бөгөөд байгууллагууд аялалд явуулах хүмүүсийнхээ нэрийг 2017-04-20-ны дотор ирүүлнэ үү. Аялалд идэвхитэй хамрагдна уу. 

Улан-Үдэ, Итгэлт хамба аяллын хөтөлбөр

Өдөр 1. УБ - Улан-Үдэ                                                                                                                            

Энэ өдөр 20:00 цагт товлосон газраас УБ– Улан Үдийн чиглэлд хөдлөнө. Замдаа идэх хоол хүнсээ базааж авч явна.

Өдөр 2. Улан-Үд                                                                                                                   

Өглөө 04:00-05:00-д Алтанбулагийн хилээр гарна.

09:00-Итгэлт хамбын хийд болох Иволгин дацан руу явна.

Итгэл хамбыг залж буй хийдэд аяллын групп тусгайлан орж мөргөх бөгөөд мөргөлөөс өмнө Монгол хөтөч тайлбар хийнэ. Иволгин дацантай танилцан. Дараагаар нь Улан-Үд хот руу явж хоттой танилцангаа Центральный рынок зах болон абсолют дэлгүүрүүдээр орж шоппинг хийнэ. Эндээс оросын жимс, самар, хүнсний болон гэр ахуйн хэрэгсэл, гэх мэтийг  хямд үнээр худалдан авах боломжтой. Оройн хоол идээд зочид буудалдаа тухлан амрана.

 

Өдөр 3. Улан-Үд - УБ                                                                                                                    

Өглөө эрт УБ-руу хөдлөнө. Оройны 23:00 цагт УБ-т ирсэнээр энэ удаагийн аялал өндөрлөнө.

 

Тайлбар

  1. Аяллын чиглэл: Улаанбаатар – Улан Үдэ- Улаанбаатар
  2. Аяллын хугацаа:  1 шөнө автобус 1 шөнө нийтийн буудал, 3 өдөр
  3. Аяллын зардал: Том хүн: 100 000 төгрөг
  4. Аяллын үнэд багтсан зүйлс:
    -     УБ – Улан Үдэ  – УБ  Үдэ автобусны төлбөр
  • Гадаадад зорчих эрүүл мэнд  гэнэтийн ослын даатгал
  • 2 дахь өдрийн оройн хоол, Зочид буудал
  • Аяллын хөтөч
  1. Аяллын үнэд багтаагүй зүйлс:
  • Хувь хүний зардал
  • Итгэлт хамбад өргөх өргөлийн мөнгө 250 рубл

 

Итгэлт хамбад бараалхах аялалд бэлтгэх зүйлс,аялагч нарын мөрдөх журам:

“УМ ГҮРҮ ШАСА ДАРА ДИ МАМ СУХАЙ”

 

Итгэлт хамбын зүрхэн тарныг мөргөл хийх үест болон аврал айлтгах үедээ амны уншлага болгон чин сэтгэлээсээ унших нь тустай ба уурлаж уцаарлах,хоорондоо маргахгүй байхыг хатуу анхаарч аялалын гол зорилго сайн сайхан зүйлийг билэгдэх болмой.Хамбын өргөөнд морилохдоо хамбад даатгалаа үйлдэхдээ нүдээ анихгүй байх,энэ нь хамбаас энерги авахдаа мэлмийгээ нээх нь тустай гэж үздэг.

 

 Замд гарах,хил гаалийн шалгалтын үед анхаарах зүйлс:

  • Автобус товлосон цагтаа хөдлөх бөгөөд аялагч цагтаа ирээгүй тохиолдолд 15 минут хүлээгээд

маршрутын дагуу аялал эхлэх тул аялагч та цагаа баримтлана уу? Жич: Аялагчийн буруугаас

аялалаас хоцорсон тохиолдолд : буудал,тээвэр,даатгал гээд захиалга хийгдсэн байдаг тул

төлбөрийн 70% буцаан олгогдохгүйг анхаарна уу?

 

  • Хил гаалиар ороход тухайн өдрийн ачааллаас шалтгаалаад хүлээгдэх үе гардаг. / Биднээс

шалтгаалахгүй/-г ойлгож жолооч хөтөч нарт хүндэтгэлтэй хандах.

 

  • Монголын хил гаалийн деклорац,ОХУ-ын хил дээр /эмигррационый хуудас ОХУ-д байх

хугацааны бүртгэлийн хуудас/ бөглөдөг./Үзэг балыг аялалын компаниас олгодог тул авч явах

шаардлагггүй/ Хуудсыг буцахад шаардддаг тул хаягүй байх

 

  • Эмиграционый хуудасны үлдсэн хэсгийг буудалд буухад паспортны хамт хураалгаж

бүртгүүлдэг, хаяж үрэгдүүлж болохгүйг анхаарна уу?Гаалийн деклароци бөглөж тамга

даруулсан хуудсаа эргэж Монголын хил дээр хураалгадаг тул хаяхгүй байх

 

  • ОХУ –ын хил давснаас хойш бүх хөтөлбөр ОХУ-ын цагаар явах тул цагаа тааруулна уу?

 

  • Дэлгүүр орох,хоолонд орох,буудалд хоноглох зэрэгт хөтөлбөрт заагдсан хугацаа,хөтөчийн

зааврын дагуу цагийг баримтлах,хэрэв хоолноос хоцрох,хөтөлбөрөөс гадуур явсан тохиолдолд хоолны төлбөр буцаалт болон бусад гарах үр дагаврыг компани хариуцахгүй

 

МӨРГӨЛД ЗОРИУЛЖ АВЧ ЯВАХ ЗҮЙЛС:

- Хамбад тусгайлан барих 2 хадаг

- 4-5хадаг цэнхэр хадаг /Хамбын дацангийн дагавар хийдүүдээр мөргөл хийхэд хэрэглэх/

- Хамбад бараалхах даа энгэр задгай,богино өмд,шорт өмсөхгүй байх /

- Хамбын өргөөнд орохдоо зургийн аппарат,бичлэгийн камер,гар утас авч орохыг хориглоно.

                         

ХҮНСНИЙ БОЛОН АХУЙН ХЭРЭГЛЭЭНД АВЧ ЯВАХ ЗҮЙЛС:

Аялагч: Биеийн байдалд тохирсон эм бэлдмэл авах Ж/нь: Зүрх судас, даралт, ходоод гэдэс, халууны эм гэх мэт

  • Тухайн улирлын цаг агаарт тохируулж хувцаслах,биед эвтэй хөнгөн хувцас,нам өсгийтэй гутал,пүүз,Явцын дунд хэрэглэх замын хүнс,/цэвэр ус, хуурай хүнс,00 цаас, нойтон сальфетик,
  • Буусан буудлын гар болон ванны алчуурыг цэвэрхэн хэрэглэж хүлээлгэж өгөх,толбо

болгох өнгөтэй ундаа асгах,өрөөний шилэн аяга,үнсний савзэргийг бохирдол үүсгэх,

хагалах тохиолдолд :150-300 рубль төлдөг болохыг анхаарна уу?

  • Таны аялалын үүргэвч, цүнх аялалын хоногт тохирсон байх/дугуйтай цүнх зүгээр байдаг /

 

Өндөр настан бие чилээрхүү хүмүүс болон 16-с доош насны хүүхэд асран хамгаалагчтай явах:

 

  • ЖИЧ: 16 НАСНААС ДООШ ХҮҮХЭД ЯВАХ БОЛ АСРАН ХАМГААЛАГЧТАЙ ЯВАХ
  • ДАГАЛДАЖ ЯВАА ХҮНИЙ /ААВ,ЭЭЖ/ ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ,ХҮҮХДИЙН ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ,ГАДААД ПАСПОРТ
  • ӨВӨӨ,ЭМЭЭ НЬ ДАГУУЛЖ ЯВАХ БОЛ : ААВ ЭЭЖЭЭС НЬ ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭЖ НОТАРИАТААР БАТАЛГААЖУУЛЖ ЯВАХ :ЗААВАЛ / БАЙХГҮЙ НӨХЦӨЛД 2 УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛДЭГГҮЙГ АНХААРНА УУ?
Хуанли


Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн