"УХАТ-2017" СУРГАЛТ
2017-04-02 22:53:54

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотод ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй байгууллагуудын ерөнхий инженер, ус хангамжийн инженер болон эдийн засагч, нягтлан бодогчдод зориулан 2017 оны 03-р сарын 24, 25-ны өдрүүдэд "УХАТ-2017" сургалтыг зохион байгуулагдлаа. Тус сургалтад ОСНААМХолбооны гүйцэтгэх захирал Б.Туяажаргал хамрагдсан бөгөөд сургалтанд 20 аймгийн 82 ажилтан, албан хаагчид оролцож санал бодлоо солилцлоо.

Тус сургалтаар усны алдагдал, түүнийг зөв тооцож, тогтоох, алдагдлыг хэрхэн бууруулах тухай,  шинээр нэвтрүүлж буй ус хангамж, ариутгах татуургын мэдээллийн санд ажиллах заавар, шинэчлэн батлагдсан “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага”, “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам” болон тарифын санал хэрхэн ирүүлэх талаар мэдээлэл өгч, “Элэгдэл тооцох журам”, “Аж ахуйн харилцааны дүрэм”-ийн төслүүдэд санал авч хэлэлцүүлэг зохион байгуулав. Манай холбооны зүгээс дээрхи сургалт цагаа олсон үр дүнтэй сургалт болсон гэж үзэж байна.

 

Хуанли


Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн