ЭНЭ ЗУН ХАЛУУН УС ТАСЛАХГҮЙГЭЭР ШУГАМ ЗАСВАРЫН АЖЛЫГ ХИЙНЭ
2017-03-29 22:12:16

Өнөөдөр Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Улаанбаатар дулааны сүлжээ” төрийн өмчит компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хотын ерөнхий менежер хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрчим хүчний сайд, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичгийг саяхан байгуулсан. Энэ ажлын үргэлжлэл болгон өнөөдөр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК болон бусад компаниудтай хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн гол зорилго нь Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, ирэх жилүүдэд энэ салбарт хийх том бүтээн байгуулалтыг хамтран үр дүнтэй хийж гүйцэтгэх, их болон урсгал засварыг иргэдийн эрх ашгийг зөрчихгүйгээр хамтран хийхэд оршино” гэлээ.

Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-тай хамтран ажилласнаар энэ зун хэрэглэгчдийн халуун усыг таслахгүйгээр урсгал засварыг хийж, барилгуудын дулаан алдагдлыг бууруулах болон орон сууцны барилгын дулааныг метр квадратаар төлдөг байсныг тоолуурын системд шилжүүлэх зэрэг ажлыг хийх юм.

Хуанли


Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн