Танилцуулга

       “ОСНААМэргэжлийн Холбоо” ТББ нь гишүүддээ тусалж, дэмжин, тэдний эрх ашгийг хамгаалж, ОСНАА хувийн компаниудынхаа боловсон хүчнийг чадавхжуулах сургалт судалгааны төвийг дэргэдээ ажиллуулах, хөгжингүй орнуудын ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын туршлагыг судалж нэвтрүүлэх, мэргэжлийн болон инженер техникийн ажилчдыг чадавхжуулах, гишүүн байгууллагуудынхаа засаглалыг шинэ төвшинд гарган, шинэ стандарт, техник технологи, менежментийн арга барилуудыг нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчноо сайжруулах мөн тоног төхөөрөмж, дэвшилтэд техник хэрэгслийн үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах гарц, боломжийг нээж өгөх зорилготойгоор байгуулагдсан.

ЭРХЭМ ЗОРИЛГО

ОСНАА салбар дахь хувийн хэвшлийнхний оролцоо, нэр хүндийг өсгөх, салбартаа үйлчилгээгээрээ тэргүүлэх


БИДНИЙ УРИА

Бидний үйлчилгээ таны сэтгэл ханамжийн баталгаа


ҮНДСЭН ЧИГ ҮҮРЭГ

ОСНАА салбарт ажил үйлчилгээ явуулж буй хувийн хэвшлийнхний ашиглалт үйлчилгээний стандартыг жигдлэх, төр хувийн түншлэлийг өргөжүүлэх, гишүүн байгууллагуудынхаа эрх ашгийг хамгаалах, боловсон хүчний бодлогыг чанаржуулах, салбарын хөгжил бодлогод хувийн хэвшлийн оролцоо, байр суурийг нэмэгдүүлэх


ХАМРАХ ХҮРЭЭ

Бидний зорилго, бодлоготой хөл нийлүүлэн алхах хувь хүн, ААН, бусад холбоодын өмнө манай хаалга нээлттэй байх болно.


Хуанли


Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн