Тэргүүний мэндчилгээ

         Монгол улсад НАА-н салбар үүсч хөгжөөд даруй 90 жил болж байна. ОСНАА-н салбар үүн дотроо Монгол улсын хөгжил дэвшил, ялангуяа барилгажилт хурдтай хөгжиж байгаа өнөө үед улам хүрээгээ тэлэн өргөжлөө.

      ОСНАА-н төрийн байгууллагуудтай зэрэгцэн хувийн хэвшлийн компаниудын зах зээлд эзлэх хувийн жин өсөн нэмэгдэж байгаа өнөө үед хувийн компаниудын тус салбар дахь оролцоог нэмэгдүүлэх, чадавхи чадамжийг өсгөх, хэрэглэгчид үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн түвшинд үйлчилгээг хүргэх, техник технологи болон үйлчилгээний нэгдсэн стандарт, маркетингийн шинэ бодлого, инновацид тулгуурласан хөгжлийн шинэ шинэ шийдлүүдийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгараад байна.

         Ухаалаг болон цахим, автоматчисан шийдлүүд хэрэглэгчид бүтээгдэхүүн үйлчилгээ хүргэдэг салбаруудын хөгжилд давамгайлах байр суурь эзэлж байгаа энэ үед бид ч хөгжлөөс хоцрохгүй хөл нийлүүлэн алхах шаардлага тулгараад байна.

         Манай ТББ нь гишүүн байгууллагуудаа энэхүү шинэ эрин зуунтай хөл нийлүүлэн алхахад тусалж дэмжин, тэдний эрх ашгийг хамгаалж, ОСНАА хувийн компаниудынхаа боловсон хүчнийг чадавхжуулах, сургалт судалгааны төвийг дэргэдээ ажиллуулан, мэргэжлийн болон ИТА-ыг чадавхжуулах, мэргэшсэн болгох, компаниудынхаа засаглалыг шинэ түвшинд гарган, шинэ стандарт, менежементийн арга барилуудыг эзэмших, бидний өмнө шийдвэрлэх шаардлагатай байгаа болон тулгарч байгаа хүндрэлүүдийг төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд харилцаагаа ахиулах алхамуудыг тууштай авч хэрэгжүүлэн хувийн хэвшлийн нэр хүндийг өсгөх, хэрэглэгчдийн итгэл, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.

          Гишүүн байгууллагуудынхаа хамт олонд  бид хамтдаа өмнөө тавьсан зорилго, үйлсэд нэгэн сэтгэлээр хамтран ажиллаж, амжилтанд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд амаргүй, цаггүй, ачаалалтай, стресстэй боловч нийслэлийнхээ ард иргэдийг галыг манах, чандмань эрдэнэ усаар хангаж, бохир бүхнийг зайлуулах буянт үйлсдээ амжилт гаргахын зэрэгцээ та бүхний ар гэр, амьдрал, эрүүл мэндэд хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилье.

 

                                                        ТЭРГҮҮН  Д.ОЮУНБИЛЭГ

 

 

Хуанли


Да
Мя
Лх
Пү
Ба
Бя
Ня
Санал хүсэлт
Төлөв НийтШийд вэрлэ сэн